Цахим сургалтанд шилжлээ

КОВИД-19 вируст халдварын улмаас БШУЯ-ны сайдын А/146 тушаалын дагуу бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн түр зогсоосон бөгөөд энэ хугацаанд сургалтын хөтөлбөрийг тасалдуулалгүй теле болон цахим хичээл зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосоны дагуу "Засагт хан" дээд сургууль сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.