Хувь хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Энэ удаа Төгс Голомт ТББ-н тэргүүн, Улс төр залуу манлайлагч шоуны шилдэг оролцогч А.Түвшинбаяр уригдан ирж илтгэл тавьлаа.
Уг илтгэлийн гол агуулга нь залуучууд бид хөгжил дэвшлийг хэн нэгнээс нэхэх, шаардах биш, залуус бид өөрсдийн хөгжил дэвшлийг бүтээн бий болгох ёстой.
Том зорилготой , хурдтай , давтагдашгүй , өвөрмөц сэтгэлгээ, зөв төлөвшилтэй , шинэ санааг гаргагч , үргэлж манлайлагч бай.
Та сурж чадна , хүсэл мөрөөдөлдөө хүрч чадна. Чадна гэдэгтээ итгэлтэй бай.
Өөрийн ирээдүйн эзэн нь байж ялагдал хүлээлгүй урагшаа тэмүүлнэ гэдэг залуу хүнд байх хамгийн сайн чанар юм. Дэлхий ертөнцийн хаана амьдарч байгаа нь бидэнд чухал биш харин хүн бүр урдаа тавьсан зорилготой байж түүнийхээ төлөө явна гэдэг нь бидний ялгааг арилган нэгэтгэх боломж юм гэдгийг илтгэлээ.
Нэг хүсэл зорилготойгоор сурч мэдэх эрмэлзлэлтэй нэгдсэн оюутан залуус маань үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон ба 2015.12.05-аас "Төгс Голомт" ТББ-н сургалтын төвд 10 оюутан илгэх урлагийн сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боллоо. Мөн цаашлаад 10 оюутан маань 100 оюутанд сургалт явуулж илтгэх урлагийн клуб байгуулан ажиллахаар төлөвлөж байна.