• Цагийн хуваарь: Даваа - Баасан: 09 AM - 06 PM

  • Утас: +(976) 9902-1569

slider_1 slider_1

“Засагт хан” дээд сургууль

1999 онд Монгол Улсын Гэгээрлийн Сайдын 97 -р тушаалаар байгуулсан. 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар эдийн засгийн ухааны доктор профессор С.Алтангэрэл, cургуулийн захирлаар дэд профессор Ц.Ганчимэг нар тус тус ажиллаж байна.

Бүртгэл эхэллээ

Монгол улсын дээд боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үйл ажиллагааны бүх хүрээнд шинэчлэл хийж, улмаар 2024 он гэхэд Монгол улсын төв орон нутагт чанартай сургалтын үйлчилгээ үзүүлдэг талаар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын байгууллага болоход оршино.

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монголоо хэмээх цохилох зүрхтэй эрхэм хүмүүн таньтай учран золгож байгаадаа таатай байна.Монголын хувийн их дээд сургуулиудын анхдагчдын нэг “Засагт хан” дээд сургууль нь 1999 оноос хойш дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрхэм хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр гүйцэтгэж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ.

Тус сургууль нь дээд боловсролын стандарт шаардлагыг бүрэн хангасан хөтөлбөр төлөвлөгөөгөөр бакалавр болон магистрын сургалтыг амжилттай зохион байгуулан явуулж байна.

Дэлгэрэнгүй

ТҮҮХЭН ЗАМНАЛ

• 1999 онд “Засагт хан” дээд сургууль нь Монгол улсын Гэгээрлийн Сайдын 97-р тушаалаар байгуулагдсан

• 1999 онд Ерөнхий эрдмийн тэнхэм байгуулагдсан

• 2000 онд Нягтлан бодох бүртгэлийн тэнхэм байгуулагдсан

• 2001 онд Хувийн их дээд сургуулиудын консерциумын гишүүн сургууль

• 2002 онд Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр сургалт явуулахаар Засгийн газраас зарласан тендерт шалгарсан 5 сургуулийн нэг болж чадсан

• 2002 онд Төрийн Захиргааны Удирдлагын тэнхэм байгуулагдсан

• Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр эчнээ ангийн анхны төгсөлт хийсэн

• 2003 онд өдрийн ангийн бакалаврын анхны төгсөлт хийсэн

• 2003 онд сургуулийн захирал Их Дээд сургуулиудын дундаас оны шилдэг захирал өргөмжлөл хүртсэн

• Тус сургуулийн магистр Авирмэд Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол хүртэв

• Тус сургуулийн магистр Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат багш цол хүртэв

• 2004 онд Боловсролын Магадлан итгэмжлэлд анх удаа орж, Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн “Батламж “авсан

• 2004 онд “Засагт хан” дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг гүнзгийрүүлж магистрант, бакалаврын эчнээ сургалтыг анх удаа нээж сургалтын үйл ажиллагаа эхэлсэн

• 2005 онд Хичээлийн байрын өргөтгөл хийгдэж тав тухтай орчин бүрдүүлэж, 4 давхар байртай болсон

• 2006 онд Магистрын сургалтын анхны төгсөлт хийсэн

• 2007 онд Улсын их, дээд сургуулиудын нэгдсэн консерциумд элсэн орсон

• 2008 онд сургуулийн захирал док.проф. Я.Юндэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон

• 2008 оноос 10 гаруй аймагт бакалавр магистрын сургалтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж олон зуун сэхээтэн эзэмшсэн мэргэжлээрээ өөрийн орон нутагтаа үр бүтээлтэй хөдөлмөрлөж байна

• 2008 онд Өндөр хурдны интернет дотоод цахим сүлжээнд холбогдсон

• 2009 онд Боловсролын Магадлан итгэмжилэлд 2 дахь удаагаа Магадлан итгэмжилэлийн үндэсний зөвлөлийн “Батламж” авсан

• 2011 онд Нийслэлийн их дээд сургуулиудаас шалгарч “Оюутанд ээлтэй сургууль” цол хүртсэн

• 2012 онд Боловсрол Шинжлэх Ухааны яамны аттестатчилалд шалгагдаж 2017 он хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулах эрхийг төрөөс хүлээн зөвшөөрсөн

• 2012 онд Баянзүрх дүүргийн Тэргүүний “Татвар төлөгч” байгууллага болсон

• 2012 онд Тус сургуулийн хамт олон, олон улсын Магадлан Итгэмжилэлийн (АСВSP) хуралд оролцож Америкийн Олон Улсын магадлан итгэмжилэгдсэн байгууллагын гишүүн сургууль болсон

• 2013 онд зохион байгуулагдсан Их дээд сургуулиудын үзэсгэлэн яармагаас “Шилдэг сургууль” батламж авсан.

ШИНЭ МЭДЭЭ

23 жил

Ажилласан

25+

Багш

400+

оюутан

2 жил+

хөтөлбөр

Санал болгох

БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

ЗАСАГТ ХАН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Дэлгэрэнгүй
Засагт хан дээд сургуулийн магистрын элсэлт авах журам

ЗАСАГТ ХАН ДЭЭД СУРГУУЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Дэлгэрэнгүй
Засагт хан дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлт авах журам

ЗАСАГТ ХАН ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛС ҮҮЛЭХ ЖУРАМ

Дэлгэрэнгүй